Betpasgiris.vip restbetgiris.co betpastakip.com restbet.com betpas.com restbettakip.com nasiloynanir.co alahabibi.com nakliyat malatya oto kiralama malatya rent a car eşya depolama istanbul-depo.net eşya depolama sex shop şehirler arası nakliyat şehirler arasi nakliyat ücretleri transfernakliyat.com.tr heceder.org


АЛЛИЕР МУЖ МОНГОЛ ОРНЫГ ТАНИЛЦУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАВ

ЭСЯ-ын Мэдээ , 2022-03-14

Францын Аллиер (Allier) муж нь Монгол Улсын Өвөрхангай аймагтай 20 гаруй жилийн туршид харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд хамтын ажиллагааны 20 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд Монгол орныг сурталчлах арга хэмжээг 2022 оны 3 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд зохион байгуулсанд Элчин сайд У.Нямхүү болон ЭСЯ-ны ажилтнууд уригдан оролцов.

Тухайлбал, найруулагч Д.Бямбасүрэнгийн “Алтан судал” бүрэн хэмжээний кино, Б.Батчимэгийн “Ус чандмань эрдэнэ” богино хэмжээний кино, Францын найруулагч Фабиан Бертугийн “Илүү том ертөнц” бүрэн хэмжээний киног Аллиер мужийн Мулайн (Moulins) хотын иргэдэд тус тус толилуулсан кино үдэшлэг арга хэмжээг зохион байгуулав. Энэ үеэр уран бичээч Тамир Самандбадраа зочдод монгол уран бичлэгийг танилцуулав.

Мөн Аллиер мужийн Виши (Vichy) хотын Хабео галерейд уран бүтээлч С.Тамир Аллиер мужийн урилгаар монгол уран бичлэгийн үзэсгэлэнгээ 2022 оны 3 дугаар сарын 13-22-ны өдрүүдэд гаргаж байгаа юм.

Аллиер мужийн урилгаар Элчин сайд У.Нямхүү дээрх арга хэмжээнүүдэд оролцохдоо Виши хотын засаг дарга Фредерик Агулера, Лапалис хотын засаг дарга Жак де Шабан, Аллиер-Өвөрхангай нийгэмлэгийн ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, Аллиер мужийн Зөвлөлийн хүндэт ерөнхийлөгч, Дэлхийн залуу сурвалжлагчид төрийн бус байгууллагын тэргүүн зэрэг албаны хүмүүстэй уулзан орон нутаг хоорондын харилцаа, хамтын ажиллагааны боломжуудын талаар ярилцаж, залуу сурвалжлагчдын богино хэмжээний сурвалжлагын төрлөөр зохион байгуулагддаг 6 дахь удаагийн кино фестивалын шагнал гардуулах ёслолд оролцов.