Betpasgiris.vip restbetgiris.co betpastakip.com restbet.com betpas.com restbettakip.com nasiloynanir.co alahabibi.com nakliyat malatya oto kiralama malatya rent a car eşya depolama istanbul-depo.net eşya depolama sex shop şehirler arası nakliyat şehirler arasi nakliyat ücretleri transfernakliyat.com.tr heceder.org


“ХӨСӨГТӨН” ХАМТЛАГЫН УРАН БҮТЭЭЛЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

ЭСЯ-ын Мэдээ , 2022-03-28

Ардын язгуур урлагийн “Хөсөгтөн” хамтлаг Европын орнуудад “Жангар” цомгийнхоо аялан тоглолтыг эхлүүлээд байна. Аялан тоглолтоо Франц Улсын Сенон хотоос эхлүүлсэн “Хөсөгтөн” хамтлаг 2022 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Парис хотноо Азийн урлагийн Гимей музейд тоглолтоо хийв. Танхим дүүрэн үзэгчид уг хамтлагийн тоглолтыг үзэж сонирхон халуун алга ташилтаар өндөрлүүлэв.

“Жангар” цомгийг “Нүүдэлчин зам” холбоо продюсерлэж, Буда мюзик /Buda Musique/ лэйбэлийг нь хийж гаргасан бөгөөд саяхан Монгол Улсад зохион байгуулагдсан соёл урлагийн “Мөнгөн мод” наадмаас оны шилдэг уран бүтээлийн шагналыг хүртсэн билээ.

Монгол Улсаас Франц Улсад суугаа Элчин сайд У.Нямхүү “Хөсөгтөн” хамтлагийн уран бүтээлчид болон аялан тоглолтыг зохион байгуулж буй “Нүүдэлчин зам” холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзан аялан тоглолтоо амжилттай үргэлжлүүлэхийг хүсч, Монгол Улсыг сурталчлах чиглэлээр Франц Улсад зохион байгуулахаар зорьж буй соёл урлагийн төсөл, хөтөлбөрийн талаар санал солилцов.