Betpasgiris.vip restbetgiris.co betpastakip.com restbet.com betpas.com restbettakip.com nasiloynanir.co alahabibi.com nakliyat malatya oto kiralama malatya rent a car eşya depolama istanbul-depo.net eşya depolama sex shop şehirler arası nakliyat şehirler arasi nakliyat ücretleri transfernakliyat.com.tr heceder.org


“ОЛОН УЛСЫН ХАРИЛЦААНЫ ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ” САЛБАР ХУРАЛДААН БОЛОВ

ЭСЯ-ын Мэдээ , 2022-04-07

Төр засаг, хувийн хэвшил, иргэний нийгэм, эрдэмтэн судлаачдын төлөөллийг оролцуулсан Монгол Улсын хөгжлийг хурдасгах зорилго бүхий “Монголын эдийн засгийн чуулган-2022” өнөөдөр Төрийн ордонд эхэллээ. Чуулганы хүрээнд “Олон улсын харилцааны өнөөгийн нөхцөл байдал” салбар хуралдаан болов.

Тус хуралдаанд УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан, ОУ-ын харилцааны түүхч, эдийн засагч Д.Уламбаяр, ҮАБЗ-ийн Стратегийн хүрээлэнгийн зөвлөх, доктор Р.Болд, Стратеги судалгааны хүрээлэнгийн ЭЗ-ийн судалгааны сектор эрхлэгч Н.Энхбаяр нар панелистээр оролцож, Үндэсний аюулгүй байдлын судлаач, доктор Т.Төрболд модератороор ажиллаж өнөөгийн олон улсын харилцааны өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудлаар ярилцлаа.