Betpasgiris.vip restbetgiris.co betpastakip.com restbet.com betpas.com restbettakip.com nasiloynanir.co alahabibi.com nakliyat malatya oto kiralama malatya rent a car eşya depolama istanbul-depo.net eşya depolama sex shop şehirler arası nakliyat şehirler arasi nakliyat ücretleri transfernakliyat.com.tr heceder.org
Certificat de coutumeФранц Улсын иргэний бүртгэлийн байгууллага (état civil) нь гадаад улсын иргэний төрснийг болон гэрлэлтийг бүртгэхдээ тухай улсын ЭСЯ-наас иргэний эрх зүйн байдлын тодорхойлолт буюу “Certificate de coutume”-ыг франц хэл дээрх шаардах тохиолдол гардаг.Уг тодорхойлолтод төрсний бүртгэлд шаардлагатай Монгол Улсын иргэнийг эцгийн нэрээр овоглох тухай, гэрлэлтийн бүртгэлд шаардлагатай эхнэр нөхрийн овог авахгүй байж болох, гэрлэлтийг нийтэд зарлахгүй тухай нийтлэг эрх зүйн байдлыг тусгасан байдаг тул иргэн та ЭСЯ-ны консулын үйлчилгээнээс уг тодорхойлолтыг авах боломжтой. Уг тодорхойлолтыг авахдаа шуудангаар дараах материалыг бүрдүүлж ирүүлнэ үү. Үүнд: - ЭСЯ-нд хандсан хүсэлт (ямар зорилгоор авах гэж байгааг дурдах),- Тодорхойлолт авах төлбөр 10 евро төлсөн баримт /МОНГОЛ УЛСААС БҮГД НАЙРАМДАХ ФРАНЦ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ, Embassy of Mongolia in France, Bienvenue à l'Ambassade de Mongolie/, - Тодорхойлолтыг буцаан авах хаягийг бичиж марк наасан /suivi дугаартай/ дугтуй зэрэг болно. Жич: Төрсний бүртгэлд шаардлагатай тодорхойлолтыг хүүхэд төрөхөөс өмнө авсан нөхцөлд танд хүндрэлгүй байдаг тул урьдчилан авахыг зөвлөж байна. Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Элчин сайдын яам |