Betpasgiris.vip restbetgiris.co betpastakip.com restbet.com betpas.com restbettakip.com nasiloynanir.co alahabibi.com nakliyat malatya oto kiralama malatya rent a car eşya depolama istanbul-depo.net eşya depolama sex shop şehirler arası nakliyat şehirler arasi nakliyat ücretleri transfernakliyat.com.tr heceder.org
Монгол Улсын харьяатаас гарахЭСЯ нь Монгол Улсын харьяатаас гарах асуудлыг "Харьяатын тухай хууль"-ийн дагуу шийдвэрлэнэ. Монгол Улсын харьяатаас гарахыг хүсэгчид доор дурдсан бичиг баримтыг бүрдүүлж, ЭСЯ-т биечлэн ирнэ: 1. Монгол Улсын Ерөнхийлөгчид хандаж гаргасан хоёр хувь өргөдөл. Өргөдөлд Монгол Улсын харъяатаас гарах болсон шалтгаан, Монгол Улс болон гадаад улсад ямар хугацаагаар аж төрж, ажиллаж, суралцаж байсан, аль улсын харъяат болох хүсэлтэй байгаа, эцэг, эх, эхнэр (нөхөр), хүүхэд нь аль улсын харъяат, тэд одоо хаана, юу эрхэлж байгаа, хүүхэдтэй бол хэзээ, хаана төрсөн, аль улсын харъяат байлгах талаар эцэг (эх)-тэй нь тохиролцсон тухай тодорхой тусгана; Тавигдах шаардлага: ![]() ![]() 2. Гурван үеийн намтар (үүнд: өвөг эцэг, эмэг эх, эцэг, эх, өөрийн болон эхнэр /нөхөр/-ийн намтар орно); Тавигдах шаардлага: ![]() ![]() 3. Монгол Улсын харьяатаас гарахыг хүсэгчийн анкет, Анкетыг хөр өнгийн бэхээр гаргацтай, үнэн зөв бөглөсөн байна; 4. Төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх, гадаад паспортын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар; 5. Франц Улсад хэрэглэж байгаа бичиг баримтын хуулбар; 6. Гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрлэлтээ цуцлуулсан бол энэ тухай эрх бүхий байгууллагаас гаргасан албан ёсны шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрлэлтээ гадаадад бүртгүүлсэн бол гэрчилгээний орчуулга; 7. Харъяатаас гарахыг зөвшөөрсөн эцэг, эхийн зөвшөөрөл; Зөвшөөрөлд эцэг эх нь хоёул гарын үсгээ зурах ба гарын үсгээ нотариатаар гэрчлүүлэн, иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбаруудаа хавсаргана. Эцэг, эх нь нас барсан бол нас барсан тухай Монгол улсын холбогдох байгууллагын тодорхойлолт; 8. 16 хүртэлх насны хүүхдийн иргэний харъяаллыг өөрчлөх бол энэ талаар эцэг, эхийн бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн тохиролцоо, 16 хүртэлх насны хүүхдийн нотариатаар гэрчлүүлсэн төрсний гэрчилгээний хуулбар, төрсний гэрчилгээ нь гадаад хэлээр бол гэрчилгээний орчуулга; 9. 16-18 хүртэлх насны хүүхдийн харьяаллыг өөрчлөх тохиолдолд иргэний харьяаллаа өөрчлөх талаар тухайн хүүхдээс бичгээр гаргасан зөвшөөрөл, нотариатаар гэрчлүүлсэн гарын үсэг, Монгол Улсын иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээний хуулбар, гадаад хэлээр бол орчуулга; 10. Монгол Улсын иргэний харъяаллаас гарсан тохиолдолд өөрийн харъяаллыг олгохыг зөвшөөрсөн гадаад улсын эрх бүхий холбогдох байгууллагын албан ёсны зөвшөөрөл, орчуулгын хамт; 11. Шүүх, цагдаа, татвар, банкны өр барагдуулах алба, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, төрийн сургалтын сангаас өр төлбөр, нэхэмжлэлгүй болох тухай тодорхойлолт; 12. Амьжиргааны эх үүсвэрийн талаарх тодорхойлолт (Ажил эрхэлдэг, цалин, орлоготой болох тухай ажил, тэтгэлэг олгогчийн нотолгоо, тодорхойлолт, орчуулгын хамт); 13. Зураг 3 хувь (4х6 см хэмжээтэй); 14. Дээр дурдсан баримт бичгүүдийг нотариатаар гэрчлэхэд нотариатын үйлчилгээний тарифаар хураамж төлнө. Эдгээр бичиг баримтыг бүрдүүлж өгсөний дараагаар ЭСЯ таныг өргөдлийг холбогдох баримт бичгийн хамт Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх албанд хүргүүлж шийдвэрлүүлэх болно. Жич: Монгол Улсын харьяатаас гарах, Монгол Улсын харьяат болох, иргэний харьяаллаа сэргээлгэх талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Гадаадын иргэн харьяатын албаны цахим хуудсанд хандан дараахь хаягаар www.immigration.gov.mn орж үзнэ үү. |