Betpasgiris.vip restbetgiris.co betpastakip.com restbet.com betpas.com restbettakip.com nasiloynanir.co alahabibi.com nakliyat malatya oto kiralama malatya rent a car eşya depolama istanbul-depo.net eşya depolama sex shop şehirler arası nakliyat şehirler arasi nakliyat ücretleri transfernakliyat.com.tr heceder.org


Итгэмжлэл гэрчлэх

Франц Улсад оршин суугаа Иргэн та өөрийн эрх, хийхийг хүссэн үйлдэл, тухайлбал өөрийн өмчлөлийн орон сууцаа бусдад худалдах эрхээ шилжүүлэх, банкинд данс нээлгэх үйлдлийг өөрөө бус, Монгол Улсад байгаа өөрийн төлөөлөгчөөр буюу итгэмжлэгдэгчээр дамжуулан эдлэх, эсхүл хийх боломжтой. Монгол Улсын Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-д заасны дагуу таныг төлөөлөх итгэмжлэгдэгчийн эрх хууль тогтоомжийн дагуу (тухайлбал насанд хүрээгүй хүүхдийг төлөөлөх эцэг, эхийн эрх) болон итгэмжлэлийн үндсэн дээр үүсдэг. Итгэмжлэл гэрчлүүлэхдээ тодорхой эрх, үүргийг шилжүүлсэн итгэмжлэлийг шаардлага хангахуйц байдлаар бичиж, дараахь материалыг бүрдүүлсэн байна. Үүнд:

Бүрдүүлэх материал:

1. Монгол Улсын хүчинтэй хугацаа дуусаагүй гадаад паспорт эсхүл иргэний үнэмлэх

2. 18 нас хүрээгүй хүүхдийн өмнөөс итгэмжлэл гаргах бол хүүхдийн бичиг баримт /1-16 насны хүүхдийн төрсний гарчилгээний, 16-18 насны хүүхдийн иргэний үнэмлэхний хуулбар

3. Орон сууц, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой итгэмжлэл гэрчлүүлэх бол үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

4. Үйлчилгээний хураамж

Нэмэлт шаардлага, тайлбар:

- Нотариатын тухай хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу  итгэмжлэл хийлгэхдээ зайлшгүй өөрийн биеээр хүрэлцэн ирж гарын үсэг зурснаар итгэмжлэл хүчин төгөлдөр болдгийг анхаарна уу.

- Итгэмжлэлийг зөвхөн крилл үсгээр бичнэ.
- Итгэмжлэлийн хүчинтэй байх хугацааг тодорхой бичих бөгөөд 3 сараас 3 хүртэлх жил байж болно.
- Итгэмжлэлд хүлээн авагчийн регистрийн дугаарыг бичсэн байна.
- Итгэмжлэгч өөрийн холбоо барих утасны дугаарыг бичсэн байна. 
- Таны итгэмжлэл ажлын 3 өдрийн дотор Гадаад харилцааны яамны Консулын газарт хүргэгдэнэ.
- Итгэмжлэгдэгч Гадаад харилцааны яамны Консулын газарт иргэний бичиг баримттайгаа өөрийн биеэр очиж гарын үсэг зурж итгэмжлэлээ авна. Итгэмжлэлийг Даваа-Баасан гарагийн 09.00-11.30, 14.00-16.30 цагийн хооронд ГХЯ-ны Консулын газраас авна.    
- Элчин сайдын яамаар хийлгэсэн итгэмжлэлийг Монгол Улсын ГХЯ-ны Консулын газраас хүлээн авна.
Дараахь холбоосоор орж, итгэмжлэлийн маягтыг хэвлэн авч тод хар өнгийн балаар итгэмжлэлээ гаргацтай бичнэ. Хэрхэн бичих загварыг харна уу.

1

Ерөнхий итгэмжлэлийн маягт

Загвар маягт харах

2

Орон сууц захиран зарцуулах итгэмжлэлийн маягт
Орон сууц захиран зарцуулах / 3 хүн/

Загвар маягт харах

3

Үл хөдлөх эд хөрөнгийн талаарх итгэмжлэлийн маягт

Загвар маягт харах

4

Шүүхэд төлөөлөх итгэмжлэлийн маягт

Загвар маягт харах

5

Тэтгэвэр авах итгэмжлэлийн маягт

Загвар маягт харах

6

Хадгаламж захиран зарцуулах итгэмжлэлийн маягт

Загвар маягт харах

7

Хүүхдийн мөнгө авах итгэмжлэл 1
Хүүхдийн мөнгө авах итгэмжлэл 2

Загвар маягт харах

8

Газар авах итгэмжлэл
Газар авах итгэмжлэл /3 хүн/

Загвар маягт харах

9

Гэр бүл цуцлуулах итгэмжлэл

10

Иргэний үнэмлэх авах итгэмжлэл

11

Хүүхэд харгалзан авчрах (монголоос авчрах)

Загвар маягт харах

12

Хашаа, байшин

Загвар маягт харах

Баримт бичгийн хуулбарын үнэн зөвийг гэрчлэх, орчуулга албажуулах, тодорхойлолт гаргах

Иргэний үнэмлэх, төрсний, гэрлэлтийн зэрэг иргэний бүртгэлийн, боловсролын диплом, гэрчилгээ, үнэмлэх зэрэг боловсролын баримт бичиг, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ зэрэг баримт бичгийн хуулбарыг Элчин сайдын яам гэрчилж, баталгаажуулна. Баримт бичгийн хуулбарын үнэн зөвийг түүний эх хувьтай нь тулгасны үндсэн дээр гэрчилдэг учраас та эх хувийг авчрах хэрэгтэй. Хэрэв шуудангаар илгээх бол эх хувийг хамтад нь явуулах шаардлагатай бөгөөд  эх хувийг буцаан авахын тулд буцаах шуудангийн төлбөрийг төлсөн, хүлээн авах хаяг бүхий дугтуйг дотор нь хийнэ.

/Үйлчилгээний хураамж хэсгээс дэлгэрэнгүйг үзнэ үү/